Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-05-05 21:37:28

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр үдээс хойш Төрийн ордонд хуралдаж, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцлээ. 

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаас цэцийн дүгнэлтийг хүлээж авсан. Өөрөөр хэлбэл ирэх сонгуулийг намын жагсаалтгүй явуулах шийдвэрийг гаргасан юм. Иймээс хүлээн авсан асуудлын хүрээнд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэж байгаа нь энэ юм.

Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей цэцийн энэ оны 05 дугаар дүгнэлттэй холбоотой зүйл заалтын хүрээнд ажлын хэсэг ажилласан гэсэн тайлбарыг хийж байв. Одоо эл асуудлыг чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ