Төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-05-14 17:40:52
Баянхонгор /МОНЦАМЭ/. ТҮЦ машинаас авдаг бүх төрлийн лавлагааг иргэд гар утас, компьютерээс хэвлэн авах боломжтой боллоо.
Тодруулбал, төрийн үйлчилгээг цахимжуулах төсөл "Ухаалаг Баянхонгор" хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагын мэдээлэл солилцооны ХУР систем /түц машинаас гардаг бүх лавлагаа/, иргэн танилт нэвтрэлтийн ДАН системийн үйлчилгээг иргэд гар утаснаас болон компьютерээс хэвлэж авах боломжтой болж байгаа юм. Тус хэвлэн авсан бланк нь улсын хэмжээнд хаана ч хүчин төгөлдөр ашиглагдах юм байна.
Уг ажлыг Баянхонгор аймгийн хүрээнд нэвтрүүлэх сургалт мэдээллийг Засгийн газар, Мэдээлэл шуудан харилцаа, холбоо технологийн газраас сумдын Тамгын газрын үйлчилгээний нэгдсэн төвийн операторуудад хийжээ. Энэ үеэр бүх суманд тус бүр таван сая төгрөгийн үнэ бүхий /нийт 100 сая/ операторуудын ашиглах тоног төхөөрөмжүүдийг гардуулсан байна.
Иргэн гар утас, компьютерээс тус лавлагааг авч чадаагүй үедээ сумынхаа үйлчилгээний нэгдсэн төвийн операторуудад хандан хурууны хээгээ уншуулаад хүссэн 54 төрлийн лавлагаа /цаашдаа 185 хүртэл/ авч болох аж. Ингэснээр төрийн үйлчилгээ үндсэндээ цахим руу шилжиж цаг хугацаа, зардал хэмнэх олон давуу тал үүсч байна.
Холбоотой мэдээ