“Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ” чимээгүй жагсаал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-05-14 18:51:38
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, ГБХЗХГ хамтран “Бяцхан гуталнууд юуг өгүүлнэ вэ?” чимээгүй жагсаал, нөлөөллийн үйл ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа.

Хүүхэд багачууд зам тээврийн осол, гэр бүлийн хүчирхийлэл, ахуйн осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох магадлал өндөр байдаг учраас дээрх байгууллагууд хүүхэд багачуудыг төлөөлөн эцэг эхчүүд, жолооч нарт хүүхэд багачуудын үгийг хүргэж, тэдний бодол санааг илэрхийлэхийг зорьжээ.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж байгаа энэ үед нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулахдаа 700 гаруй хүүхдийн гутлаар төлөөлүүлэн энэхүү жагсаалыг зохион байгуулсан байна.

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон тул хүүхэд багачууд гэртээ өнжиж, зарим нь хараа хяналтгүй үлдэж байгаа учраас эцэг эхчүүдэд хүүхэд багачууддаа анхаарал тавьж, хараа хяналтаа сулруулахгүй байхыг ч мөн энэхүү жагсаалаар сануулж байгаа гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагааны тухай бичлэг хийж, цахим орчинд сурталчлан түгээж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ