Баруунтуруун суманд АНУ-ын тусламжаар цэцэрлэг барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун суманд АНУ-ын ЭСЯ-ны санаачилга, хүмүүнлэгийн тусламжаар барих 50 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын шав тавих ёслол энэ сарын 17-ны өдөр боллоо.
Баруунтуруун сумын цэцэрлэг нь 1985 онд 90 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар баригдаж байжээ. Одоогийн байдлаар тус цэцэрлэгийн 5 бүлэгт 170 хүүхэд хамрагддаг байна. Сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах насны 279 хүүхэд байдаг ч анги танхимын хүрэлцээгүй байдлаас улбаалан 100 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй байна. 2019 онд тус цэцэрлэгт улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар их засвар хийж, боловсон ариун цэврийн байгууламжийг шийдэж өгсөн байна.