Зүүнговь сумын цэцэрлэгийн барилга энэ онд ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2020-05-20 09:29:52

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас томилогдсон ажлын хэсэг Зүүнговь сумын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаад иржээ.

Зүүнговь суманд улсын төсвийн хөрөнгөөр 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил 1,2 тэрбум төгрөгөөр, сургуулийн Спорт заалны барилгын ажил 800 сая төгрөгөөр, сумын төвийн тохижилтын ажил болох гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий 1.2 км авто зам, төрийн байгууллагуудын гадна авто зогсоол, сумын төвийн айл өрх, албан байгууллагын хаягжуулалтын ажлыг тус тус он дамжин хийж байгаа бөгөөд ажлын явц одоогоор 70-80 хувьтай байна.

2016-2020 онд Зүүнговь суманд улсын төсвийн хөрөнгөөр 250 хүний суудалтай соёлын төвийн барилгын ажил 1,7 тэрбум төгрөгөөр, сургуулийн хичээлийн байрны барилгын их засвар 223 сая төгрөгөөр, сургуулийн дотуур байрны барилгын их засварын ажил 62 сая төгрөгөөр тус тус хийсэн байна. Мөн энэ онд дотуур байрны барилгын их засварын ажил 200 сая төгрөгөөр, Эрүүл мэндийн төвийн их засварын ажил 100 сая төгрөгөөр хийхээр төсөвт тусгагджээ.

Холбоотой мэдээ