Хятадад шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын вирус тээх хугацаа уртасжээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-21 15:44:16

Бээжин /МОНЦАМЭ/. Саяхнаас Хятадын зүүн хойд нутгуудад шинээр бүртгэгдсэн коронавирусний шинэ тохиолдлууд анх Ухань хотод дэгдэж байснаас ялгаатай болохыг тус улсын эмч нар илрүүлжээ.

            Тодруулбал, сүүлийн үед Хятадын зүүн хойд нутгуудаар дэгдсэн шинэ тохиолдлуудын вирус тээх хугацаа улам бүр уртсаж, вирусний уг шинж чанарт тодорхойгүй шалтгаанаар өөрчлөлт гарсан нь уг вирусийг устгахад улам бүр төвөгтэй болж байгаа талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн хорооны мэргэжилтэн Чю Хайбо мягмар гарагт мэдээлжээ.

Жилинь, Хар мөрөн мужуудад бүртгэгдээд буй тохиолдлуудаас харахад вирусний нуклейн хүчилд нуугдах хугацаа мөн уртассан байна.

Чю Хайбо хэлэхдээ “Анх Ухань хотод дэгдэж байсан коронавирусний нуугдмал үеийн хугацаа 1-2 долоо хоног байсан бол эдгээр тохиолдлуудынх бүр урт хугацаатай байна. Иймд вирус тархахаас урьдчилан сэргийлэх ажил улам төвөгтэй болж байна” гэжээ.

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хар мөрөн муж, Жилинь мужийн Шулань, Жилинь хотууд болон Ляонин мужийн Шэньян хотуудад нийт 46 тохиолдол бүртгэгдэж, дахин дэгдэж эхэлсэн байна. Улмаар төр засгаас 100 сая гаруй хүн ам оршин суудаг тус бүс нутгийн хөдөлгөөнийг бүрэн хааж, хөл хорио тогтоосон юм.

Холбоотой мэдээ