Үлийн цагаан оготно тархсан 2500 га газарт өгөөш будаа цацжээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-05-25 10:14:10

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын захирамжаар бэлчээрийн хөнөөлт мэрэгч үлийн цагаан оготнотой тэмцэх арга хэмжээг зохион байгуулж нийт 2500 га газарт зураглалын дагуу өгөөш будааг цацжээ.

Уг ажлыг эхлүүлэхийн өмнө ЗДТГ-ын дарга С.Ганчимэгээр ахлуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй хяналтын ажлын хэсэг ажиллах бүрэлдэхүүнд хортой өгөөштэй харьцах аюулгүйн зааврыг танилцуулж, гарын авлагаар хангасан байна.

Мөн  аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газартай гэрээ хийж 15 сая төгрөгөөр 3 тонн хордуулсан бэлэн өгөөш будааг авч цацсан талаар Сэргэлэн сумын Олон нийт интернэт мэдээллийн төвийн ажилтан мэдээллээ.

Холбоотой мэдээ