Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-26 15:03:50

БЭЭЖИН. /Синьхуа/. Америкийн албан тушаалтнууд цөмийн туршилтыг сэргээх боломжийг хэлэлцэж байгаа тухай олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж буйтай холбогдуулан ихээхэн санаа зовниж буйгаа БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Жао Лизянь илэрхийлжээ. Тэрбээр цөмийн туршилтыг хориглох тухай цогц гэрээний хүрээнд хүлээсэн зохих үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ.


АНУ-ын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан албан тушаалтнууд дотоод зөвлөгөөн хийх үеэрээ цөмийн туршилтыг сэргээх боломжийг хэлэлцсэн тухай Америкийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд 5 дугаар сарын 22-нд мэдээлжээ.


"Цөмийн зэвсэглэлд олон улсын хяналт тавих дэглэмийн гол элемент болдог Цөмийн туршилтыг хориглох тухай цогц гэрээ нь хүчин төгөлдөр болоогүй хэдий ч цөмийн туршилт явуулахад хориг тавих нь олон улсын хэм хэмжигдэхүүн юм. Энэхүү гэрээ нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, энх тайван, аюулгүй байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой” хэмээн ГХЯ-ны төлөөлөгч онцлон тэмдэглэсэн байна. 

Холбоотой мэдээ