“Төв нутгийн соёлын өвөөс” нэвтрүүлэг олон нийтэд хүрлээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-05-28 15:10:15

Төв /МОНЦАМЭ/  Төв аймгийн музей анх удаа дохионы хэлний орчуулгатай зорилтот бүлэгт чиглэсэн “Төв нутгийн соёлын өвөөс”  нэвтрүүлэг бэлтгэж олон нийтэд хүргэлээ.


Тодруулбал, аймгийн музейн үйлчилгээг иргэд, олон нийтэд тэгш хүртээмжтэй хүргэх зорилгын хүрээнд “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо” ТББ, орон нутгийн TBS телевизтэй хамтран иргэд, олон нийт, сонсголын бэрхшээлтэй иргэддээ зориулан музейн  үйл ажиллагаа, онцлох үзмэрийн талаарх мэдээллийг багтаасан нэвтрүүлэг хийжээ.


Энэ онд төлөвөлөсөн музейн үйл ажиллагаа болон музейн онцлох ховор нандин үзмэрүүдийг иргэдэд таниулах, сурталчлах арга хэмжээ цаг үеэс болж хойшилсон. Тиймээс иргэддээ “Төв нутгийн соёлын өвөөс” нэвтрүүлэг хийж аймгийн телевиз болон цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэж байгаа гэж Аймгийн музейн арга зүйч  С.Сувдаа хэллээ. 

Холбоотой мэдээ