Д.Трамп БНХАУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2020-05-29 11:06:20

Бээжин /МОНЦАМЭ./ АНУ-ын Ерөнхийлөгч 29-ний өдөр зохион байгуулагдсан хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын зүгээс Хятадад чиглэсэн шинэ бодлого, арга хэмжээ хэрэгжүүлэхээ мэдэгдэв.

            Учир нь Бээжин хотод зохион байгуулсан Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлаар Хонконгийн Үндэсний Аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж батласан юм.

            Ерөнхийлөгч Д.Трамп хэвлэлийн бага хурлын үеэр “АНУ БНХАУ-тай гарын үсэг зурсан худалдааны эхний шатны хэлэлцээрийг хэрэгжүүлэх үү?” гэсэн асуултад “Бид маргааш Хятадын эсрэг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ зарлах болно. Хятад улс биднийг ихэд гонсойлголоо” гэж хариулжээ.  

Холбоотой мэдээ