Эх үрсийн баяраар 20 хүүхэд төржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-06-02 10:11:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө зөвлөл, Дэлхийн Зөн Монголд олон улсын байгууллагын Хөвсгөл орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран зургаадугаар сарын 1-нд шинээр мэндэлсэн хүүхэд, эхчүүдэд хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр Засаг дарга Л.Ганболд “Хөвсгөл  аймаг  хүүхдэд ээлтэй бодлого хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Бид жил бүр баярын энэ өдөр мэндэлсэн хүүхэд болон эхчүүддээ хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Хоймор нутагтаа мэндэлж буй бяцхан үрсэд баяр хүргэе. Эх орны ирээдүйн эзэд хүүхдүүд маань гэр дүүрэн жаргалтай эрүүл энх өсөн торних болтугай” гэдгийг хэлж байв.  Тус аймгийн хэмжээнд зургаадугаар сарын 15 цагийн байдлаар 20 эх амаржиж  20 хүүхэд шинээр төрсөн байна. Хөвсгөл аймагт жилд 2000 гаруй хүүхэд шинээр төрдөг ажээ.

 

 

Холбоотой мэдээ