АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нар утсаар ярьжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-06-02 12:44:56

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путинтэй даваа гарагт утсаар ярьж, “Долоогийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ гэж Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Жадд Дир мэдээлжээ.


Кремлийн хэвлэлийн албанаас өмнө нь мэдээлж байснаар, Трамп “Их 7”-гийн дээд хэмжээний уулзалтад ОХУ, Австрали, Энэтхэг, БНСУ-ын удирдагчдыг урьж оролцуулах саналтай байгаагаа Путинд мэдэгджээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар мөн стратегийн тогтвортой байдлын салбарт Орос-Америкийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, цэргийн салбар дахь итгэлцлийг бэхжүүлэх нь чухал болохыг тэмдэглээд, хоёр орны харилцаа холбоог янз бүрийн түвшинд үргэлжлүүлэхээр тохиролцсон байна.


Түүнчлэн эрчим хүчний асуудал, сансар судлалын хамтын ажиллагаа, шинэ коронавируст халдварын цар тахалтай хийж буй тэмцлийн талаар ярилцжээ. 

Холбоотой мэдээ