Хүүхдүүд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх талаар хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-09 12:29:16

Хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргадаг нэгдсэн чуулганыг аймгийн ЗДТГ, ДЗОУБ-ын Өвөрхангай, Арвайхээр ОНХХ, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсээ хоёр дахь жилдээ зохион байгууллаа.

“Чөлөөт цаг- Бидний хөгжил” сэдэвт уг чуулганд 19 сумын, 150 гаруй төлөөлөгч оролцсоны 84 хувь нь хүүхдүүд, бусад нь Хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, ЕБС-ын нийгмийн ажилтнууд байлаа. Чуулганы үйл ажиллагаанд оролцогч хүүхдүүд чөлөөт цагаа хэрхэн зөв өнгөрүүлэх, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхийн тулд юу хийж болох талаар санал солилцож, тулгамдаж буй асуудал, бэрхшээлийн талаар аймгийн болон салбарын удирдлагуудад дуу хоолойгоо хүргэлээ. Тэд хэлэхдээ чөлөөт цагаа зөв, үр дүнтэй өнгөрүүлэх орчин нөхцөл дутмаг байдаг ба үүнд томчуудын тусламж, дэмжлэг шаардлагатай байдаг гэж байв.

Хүүхдүүд чуулганд оролцохдоо өөрсдийн үзэл бодлоо жүжигчилсэн тоглолт, зураглал, видео бичлэгийн хэлбэрээр бусдадаа танилцуулж байсан юм.

Б.Батчимэг

 

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ