“Vogue” галын шугамд ажиллаж буй албан хаагчдаар нүүрээ чимнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2020-06-04 12:47:19

ЛОНДОН. /BBC/. Их Британийн Vogue” сэтгүүл ирэх сарын дугаараа нийслэл Лондон хотод галын шугамд ажиллаж буй албан хаагчдаар нүүрээ чимэхээр болжээ.


Лондон хотын “Homerton” эмнэлгийн асрагч Рейчел Миллар, галт тэрэгний жолооч Наргуис Хорсфорд, “King's Cross” супермаркетын ажилтан Аниса Омар нарын гэрэл зургийг сэтгүүлийн долдугаар сарын дугаарын нүүрэнд гаргах ажээ.


Гэрэл зурагчин Жейми Хоуксворт загварын сэтгүүлд гарах гурван бүсгүйн гэрэл зургийг авсан байна


“Цар тахал дэгдсэн үед дүрэмт хувцсаа өмсөн бусдад тусалж буй Их Британийн олон сая иргэнийг эдгээр бүсгүй төлөөлнө. Энэ цаг үед бид шинэ галын шугамд ажиллаж буй албан хаагчдадаа талархал илэрхийлэх нь зүйтэй” гэж “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор Эдвард Эннинфул хэлжээ. 

Холбоотой мэдээ