Улаанбаатарт 10-12 хэм дулаан

Монголын мэдээ | Лавлагаа
ariunzaya@montsame.mn
2015-09-25 08:49:25

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд, зүүн зүгийн нутгийн  зүүн хэсгээр хур тунадас орно.

Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос бусад нутгаар  баруунаас секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 8-13 хэм дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орно. Салхи баруун хойноос екундэд 6-11 метр. 10-12 хэм дулаан байна.    

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 0 хэм, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд