Бразилд халдварын 20 мянга гаруй шинэ тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-06-16 11:34:35

МЕХИКО. /RIA Novosti/. Бразилд коронавирусээр халдварласан хүний тоо 888 мянга давж, 44 мянга орчим хүн нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.


Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 20647 шинэ тохиолдол илэрч, 627 хүн нас баржээ. Үүнээс нэг өдрийн өмнө 17 мянган шинэ халдвар бүртгэгдэж, 612 хүн нас барсан байна.


Бразил улс коронавирусний халдвар авсан болон нас барсан тохиолдлын тоогоор АНУ-ын дараа хоёрдугаарт бичигдэж байгаа юм. Бразилд цар тахал дэгдсэнээс хойш коронавирусээр халдварласан хүний тоо 888271-д хүрч, нас барсан тохиолдол 43959 болжээ.  


Холбоотой мэдээ