Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-06-19 12:29:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын даргын тушаалаар 2017 онд байгуулсан Үндэсний аврах бригадын Хээрийн хөдөлгөөнт эмнэлэг шинэ байртай болж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Тус эмнэлэг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр ээлжинд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын үзлэг, гамшиг ослын өмнөх болон дараах эрүүл мэнд, сэтгэлзүйн үйлчилгээ, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин, дархлаажуулалт, алба хаагчдын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Сард дунджаар 300 гаруй алба хаагчдад буюу жилд 3600 ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Нээлтийн үеэр тус эмнэлгийг Үндэсний аврах бригадын захирагчийн тушаалаар хошууч Н.Бямбадэмбэрэлийн нэрэмжит болголоо. Тэрбээр Зэвсэгт хүчний 122 дугаар анги /Иргэний хамгаалалтын механикжуулсан тусгай хороо/-д 1982-2004 он хүртэл 22 жил тасралтгүй эмнэлгийн албаны даргаар ажиллаж байжээ.


 


Холбоотой мэдээ