Дэлхий шиг хэмжээтэй 100 гаруй гарагийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
nyamtulga@montsame.mn
2016-05-11 10:52:13

ВАШИНГТОН. /ВВС/. НАСА-гийн Кеплер дурангаар дэлхийтэй хэмжээгээрээ ижил 100 гаруй гараг байгааг илрүүлсэн байна.

Үүнээс гадна амьдрал байж болох 9 жижиг гарагийг илрүүлжээ. Кеплер дурангаар нийтдээ 1284 шинэ гарагийг илрүүлсэн бөгөөд энэ нь өмнөхөөс хоёр дахин олон юм. Дээр дурдсан  100 гаруй гараг эдгээр 1284-т багтаж байна.

НАСА-гийн эрдэмтэд өчигдөр теле бага хурал хийж, шинэ гарагуудын талаар ярилцжээ. Кеплер дурангаар илрүүлсэн гарагуудад статистикийн дүн шинжилгээ хийж байгаа нь дэлхий шиг гарагууд хэр олон байх магадлалыг судалж буй эрдэмтдэд тус болох юм.

"Тэнгэрийн заадас" галактикт амьдрал байх боломжтой 10 тэрбум гаруй гараг байх магадлалтай гэдгийг энэ тооцоолол харуулж байна гэж Калифорни муж улс дахь НАСА-гийн судалгааны төвийн ажилтан Натали Баталья ярьж байна.

"Дэлхийгээс 1.6 дахин жижиг, амьдрал байх боломжтой гарагууд нийт одны 24 хувийг эзэлж байна. Хэрвээ амьдрах боломжтой дараагийн гараг хаана байгаа вэ гэвэл, энэ 11 гэрлийн жилийн зайд буюу биднээс маш ойрхон байна” хэмээн тэрбээр хэллээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ