Сэлэнгэ аймагт 507 сонгогч зөөврийн хайрцгаар саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-06-23 23:45:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах үйл ажиллагааг өглөөний 08.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл явууллаа.

Тус аймгийн хэмжээнд нийт 517 сонгогч хүсэлтээ гаргаснаас 507 хүний саналыг энэ өдөр авчээ. Үлдсэн 10 иргэнээс санал аваагүй шалтгаан нь хаяган дээрээ байхгүй нэг хүн, сонгуулийн өдөр өөрийн биеэр очиж саналаа өгөх нэг хүн байгаа бөгөөд үлдсэн 8 иргэн эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээнд явсан иргэд байсан аж.

Энэхүү зөөврийн хайрцгаар санал авах байранд ажиллаж буй зохион байгуулагчид, иргэний бүртгэл мэдээллийн ажилтан, мэдээлэл технологийн даамал, хамгаалалтад гарч буй цагдаагийн ажилтнууд, байнгын асаргаанд байдаг хэвтрийн өвчтөн, эмчийн магадлагаатай иргэд, мөн дайчилгаанд хамран ажиллаж байгаа, баривчлагдсан, албадан саатуулагдсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, баривчлагдсан, цагдан хоригдсон иргэд саналаа өгдөг байна.


 

Холбоотой мэдээ