Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай сандал, ширээ зэхжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах байруудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сандал, ширээ, хэрэгсэл байрлуулдаг уламжлалтай.
Олон улсын жишгийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй
иргэдийг санал өгөхөд зориулж тусгай кабин гаргадаг бөгөөд брайль үсгийн
хавтсыг бэлдэж, томруулдаг шил гэх
зэрэг шаардлагатай эд зүйл байлгахыг СЕХ-ноос зөвлөдөг.
Энэ удаагийн сонгуульд саналаа өгөх хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж сандал ширээ, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулж брайль хавтас, үсгийн хэвийг бэлтгэн, зэхсэн юм байна.