Нийслэлийн зарим хэсэгт автомашин зорчих боломжгүй болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн I хорооллын арын зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Баянбүрдийн тойргийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Мөн Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28-р сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автсан байна.
Одоогоор, Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, Долоон буудал, зуслангийн замын ачаалал ихтэй байгааг ТЦА-наас анхаарууллаа.