Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойргийн 57 дугаар хэсгийн сонгогчдын ихэнх нь саналаа өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойргийн 57 дугаар хэсгийн санал авах байранд явагдаж буй сонгуулийн явцын талаар өнөөдрийн 21 цаг 40 минутын байдлын мэдээг тус хэсгийн хорооны дарга Б.Баянхутагаас тодрууллаа.
Тэрбээр, “УИХ-ын 2020
оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойргийн 57 дугаар хэсгийн санал авах байранд 21
цаг 40 минутын байдлаар саналаа өгөх 2093 сонгогчоос 78,8 хувь буюу 1652
сонгогч саналаа өгөөд байна. Үүнээс эрэгтэй 650, эмэгтэй 1002 сонгогч санал
өгөөд байгаагаас 18-25 насны 193, 26-45 насны 783, 46-55 насны 413, 56-гаас
дээш насныхан 263 сонгогч санал өгөөд байгаа аж. Санал авах байранд ямар нэг
зөрчил гараагүй байна.” гэлээ.