Ялалтын баярын парадад оролцсон Молдавын Ерөнхийлөгч өөрийгөө тусгаарлахаар шийджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2020-06-26 16:18:05

КИШИНЕВ. /RIA Novosti/. Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон Москва хотоос нутаг буцсаныхаа дараа гурав хоног өөрийгөө тусгаарлах шийдвэр гаргасан тухайгаа мэдээлжээ. Тэрбээр ням гарагт коронавирусний шинжилгээ өгөх аж.


“Би хоёроос гурван өдөр завсарлага авч, олон нийтийн арга хэмжээнд оролцохгүй байхаар шийдлээ. Энэ бол нэг төрлийн өөрийгөө тусгаарлах арга юм. Ням гарагт би коронавирусний шинжилгээ өгнө. Хэрэв хариу нь сөрөг гарвал ажилдаа орно” гэж Додон “Ерөнхийлөгч хариулж байна” нэвтрүүлэгт оролцохдоо мэдэгджээ. 


Тэрбээр зургадугаар сарын 24-нд Москва хотноо Ялалтын баярын парадад оролцсон төлөөлөгчид бүгд ОХУ-д очихынхоо өмнө болон очсоныхоо дараа коронавирусний шинжилгээ өгсөн болохыг мэдээлсэн байна. Харин Молдавын Ерөнхийлөгч гурван шинжилгээ өгсөн аж.


Молдавын эрх баригчдын өмнө нь мэдээлснээр, тус улсад 15453 хүн коронавирусний халдвар авч, 502 хүн нас барсан байна.



Холбоотой мэдээ