СИ системийн 9 дэх хувилбарыг орчуулж гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-06-30 13:03:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Стандарт хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгээс 2018 онд Олон улсын Жин хэмжүүрийн товчоо /BIPM/-ноос баталсан олон улсын нэгжийн СИ системийн  9 дэх хэвлэлийн англи хэл дээр нийтлэгдсэн хувилбарыг орчуулж гаргасан байна.


Энэхүү монгол хэлээр хөрвүүлсэн товхимолд СИ системийн үндсэн болон уламжилсан нэгжийн нэр, тэмдэглэгээ, тэдгээрийг бичих, хэрэглэх дүрэм болон СИ системийн хувьсал, өөрчлөлтийн талаарх Жин хэмжүүрийн Ерөнхий бага хурлын бүх мэдээлэл шийдвэрийг багтаасан юм байна.




Ташрамд сонирхуулахад, СИ нь дэлхий дээрх хамгийн түгээмэл хэрэглэгдэж буй нэгжийн систем бөгөөд худалдаа, аж үйлдвэр болон шинжлэх ухааны аль алинд нь өдөр тутам хэрэглэгддэг. Хуучин метрийн систем нь хэд хэдэн нэгжийн бүлгүүдээс бүрддэг. 1960 онд сантиметр-грамм-секунд /сгс/ системээс илүүтэй метр-килограмм-секунд /мкс/ систем дээр үндэслэн СИ нэгжийн системийг бий болгосон. СИ систем нь хэд хэдэн шинэ нэгжийн нэрийг оруулж ирсэн. СИ систем тогтмол биш бөгөөд хэмжилтийн технологи хөгжих тутамд олон улс хоорондын зөвшилцлийн дагуу шинээр нэгж зохион бас тайлбаруудыг нь шинэчилсээр байдаг. Олон улсын албан ёсны гарын авлага нь 1970 оноос хэвлэгдэж эхэлсэн СИ системийн гарын авлага /фр. Brochure SI, англ. SI Brochure/ юм. 1985 оноос уг гарын авлага нь франц ба англи хэлээр хэвлэгдэх болсон бөгөөд, бусад олон хэл дээр орчуулагддаг. 2006 онд 8 дугаар хэвлэл гарсан юм.

Холбоотой мэдээ