ЗӨСҮТ-өөс цахим хурал хийлээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-01 17:43:27

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан ЗӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Отгонбаяраар ахлуулсан 3 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг Ховд аймагт ажиллаж байна.

Тус ажлын баг тарваган тахал өвчний үеийн хариу арга хэмжээ зохион байгуулж, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар зөөврийн PCR аппаратаар шаардлагатай шинжилгээг хийж буй.

Ажлын багийнхан өнөөдөр аймгийн Онцгой комиссын гишүүдийн хамт ЗӨСҮТ-ийн удирдлага, тасгийн дарга, халдвар судлагч эмч нартай цахим хурал хийлээ.

Энэ удаагийн хурлын хүрээнд талууд орон нутагт яаралтай хэрэгжүүлэх зарим арга хэмжээ, анхаарах асуудлын талаар санал, мэдээлэл солилцов.

Тарваган тахлаар өвчилсөн хоёр иргэний нэгдүгээр хавьтлын хүмүүсийг мэргэжлийн байгууллагаас бүрэн хяналтад авч, халдвар хамгааллын дэглэм сахиж, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийж байгаа.

Гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөхгүй, худалдахгүй байхыг ЗӨСҮТ-ийн мэргэжлийн баг, аймгийн Онцгой комисс, холбогдох мэргэжлийн байгууллагаас анхааруулж байна.

Холбоотой мэдээ