Туркийн иргэдийг Европт визгүй зорчуулах хэлэлцээр бүтэлгүйтэх шинжтэй болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-05-12 12:36:22

АНКАРА. /ВВС/. Турк улсын иргэдийг Европт визгүй зорчуулах тухай хэлэлцээр байгуулах итгэл найдвар улам бүр алдарсаар байна гэж тус улсын Европын Холбооны /ЕХ/ асуудал эрхэлсэн сайд Волкан Бозкыр мэдэгдэв.

Үүний зэрэгцээ Туркийн терроризмтой тэмцэх тухай хуулийг өөрчлөх боломжгүй болсон гэж тэрбээр мэдэгджээ.

Турк улс ЕХ-нд визгүй зорчих эрх авахын тулд манай холбооны дөрвөн шалгуур үзүүлэлтийг хангаж,  түүнчлэн терроризмтой тэмцэх тухай хуулиа чангатгах хэрэгтэй гэж ЕХ мэдэгдсэн байна. Туркуудийг ЕХ-нд визгүй зорчуулах тухай асуудал нь ЕХ болон Туркийн хооронд байгуулсан дүрвэгсдийн урсгалыг зогсоох тухай хэлэлцээрийн нэг хэсэг юм.

Туркийн сайд "хэлэлцээ маш чухал үе шатандаа орсныг" дурдаад, Турк улс энэ бүхний төлөө хангалттай их зүйлийг хийсэн гэдгийг онцлон тэмдэглэв.

Тэрбээр Европын Парламентын гишүүдтэй Страсбург хотноо уулзалт хийснийхээ дараа дээрх мэдэгдлийг хийжээ.

Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “бид терроризмтой тэмцэх тухай хуулиа өөрчлөхгүй, тиймээс мөр мөрөө хөөе” гэж ЕХ-ны удирдлагад хандан хэлжээ.

Д.Нямтулга

 

 

 

Холбоотой мэдээ