Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-07-06 14:51:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймагт тарваган тахал туссан хоёр хүний биеийн байдал сайжирсан. Ойрын 1, 2 дугаар хавьтлыг бүрэн хяналтад авсан учраас тус аймгийн онцгой комиссын шийдвэрээр хөл хориог цуцалсан талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.


Мөн тэрбээр, "Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарвагыг идсэнээс болж халуурах шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагдсан. Үүний дагуу аймгийн төвөөс мэргэжлийн баг голомт руу гарсан” хэмээвТүүнчлэн БНХАУ-ын ӨМӨЗО-нд тарваган тахлын сэжигтэй дөрвөн тохиолдол илэрчээ.

Тарваган тахал маш аюултай өвчин, эндэгдэл ихтэй.  Коронавирустэй ижил зоонозын халдварт өвчин гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй. Иймээс урин дулааны цагт амралт зугаалгаар хөдөө орон нутаг руу явахдаа тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ