Бразилын Ерөнхийлөгчид коронавирусний халдварын шинж тэмдэг илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-07-07 13:29:51

БРАЗИЛИА. /TASS/. Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусний халдварын шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан товлосон арга хэмжээгээ энэ долоо хоногийн эцэст болгон хойшлуулсан талаар “CNN Brasil”  суваг мэдээлжээ.


Халдварын шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан Болсонару коронавирусний шинжилгээ өгсөн байна. Шинжилгээний хариу нь мягмар гарагт гарах аж.


Бразилын Ерөнхийлөгчийн хэлснээр, тэрбээр 38 хэм хүртэл халуурч, цусан дахь хүчилтөрөгчийнх нь хэмжээ 96 хувь болж буурсан байна. Тэрбээр мөн уушгины соронзон резонансын дүрслэл шинжилгээ хийлгэсэн бөгөөд хэвийн бус шинж тэмдэг илрээгүй байна. 


Болсонару гидроксихлорохин ууж байгаагаа хэлжээ. Уг эмийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өмнө нь коронавирустэй тэмцэх эмийн хувиар туршихыг зогсоох шийдвэр гаргасан юм. "Коронавирусний халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэх үед нас барах эрсдэлийг бууруулахад нөлөөлөхгүй байгааг хэд хэдэн судалгаа харуулсан" гэж тус байгууллагын шинжээчид мэдээлсэн билээ.


Холбоотой мэдээ