“Хүчит шонхор” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоов

Монголын мэдээ | Нийгэм
ulzii@montsame.mn
2020-07-08 11:38:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-ын 2020 оны II хуралдаанаар 2 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.


Тодруулбал, Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа, Махны худалдааны түрээсийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааг хэлэлцжээ.


Тус хуралдаанаар Захиргааны ерөнхий хуульд заасан журмын хүрээнд асуудал тус бүрт эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж буй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөллийг оролцуулан тайлбар болон саналыг сонссон байна. Хуралд “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК болон “Хүчит шонхор” ХХК-ийн төлөөлөл оролцжээ.



Ийнхүү хөндөгдсөн асуудлуудыг хуралдааны дарга, гишүүд тунгаан хэлэлцэж, Улаанбаатар хотын махны худалдааны түрээсийн зах зээлд “Хүчит шонхор” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох, Олон улсын нисэх буудлын үйлчилгээний зах зээлд “Нью Улаанбаатар интенэйшнл эйрпорт” ХХК-ийг зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох шийдвэр гаргасан байна.

Холбоотой мэдээ