Ховд аймгийн баяр наадмын хөтөлбөр танилцуулав

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-07-09 18:01:47

Ховд /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулсны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг Ховд аймагт долоодугаар сарын 11, 12-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ.

Аймгийн баяр наадмыг энэ сарын 10, 11-нд зохион байгуулахаар төлөвлөж байсан. Тэгвэл холбогдох байгууллагын удирдах ажилтнуудын шийдвэрээр хугацаанд ийнхүү өөрчлөлт оруулжээ. Мөн нэгдсэн хөтөлбөр гаргаж, иргэд хөдөлмөрчдөд танилцууллаа.  
Баяр наадмын эхний өдөр буюу долоодугаар сарын 11-нд азарга, соёолон, жороо, хязаалан, их насны морьдын уралдаан "Бөөр харын урд" гэх газарт болно. Харин шагай ба сурын харваа, баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдааны 1-5-ын даваа төв цэнгэлдэх хүрээлэнд тус тус болох аж. 

Тэгвэл долоодугаар сарын 12-нд даага, шүдлэн насны морьдын уралдаан, үндэсний сурын харвааны шигшээ харваа, хүчит бөхийн барилдааны зургаа, долоогийн даваа, шагнал гардуулах үйл ажиллагаатай.  
  

Холбоотой мэдээ