Ахмад сувилагч нар 5 дахь жилдээ баяраа тэмдэглэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-05-12 17:49:46

ОУ-ын сувилагч нарын баярын өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Ахмад сувилагч нарын холбооноос, нийт ахмад сувилагчиддаа хүндэтгэл үзүүлж, тэднийгээ алдаршуулдах зорилгоор баяраа 5 дахь жилдээ тэмдэглэлээ.

Баярын арга хэмжээнд Улаанбаатар хотоос Монголын Ахмад сувилагч нарын холбооны төлөөллүүд хүрэлцэн ирж оролцсоноороо ихээхэн онцлогтой байлаа.

Сүхбаатар аймгийн ахмад сувилагч нарын холбоо нь анх 2012 онд байгуулагдаж байсан. Тэргүүн болон 6 тэргүүлэгчидтэй. Аймгийн хэмжэнд 100-аад ахмад сувилагч байдаг гэсэн тоог  холбооны тэргүүлэгч А. Оюунтуяа өглөө. Төсөв мөнгө гэх зүйл байхгүй ч тэд жилийн жилд өөрсдөөсөө гаргахаа гаргаж, аймаг сумын ахмадын холбооныхоо дэмжлэгтэйээр баяраа жил алгасалгүй  тэмдэглэж иржээ.

Баярын гол арга хэмжээ бол хүн ардынхаа эрүүл энхийн төлөө залуу халуун насаа зориулж, олон жил ажилласан ахмад сувилагч нараа алдаршуулах явдал юм. Энэ удаад 5 сувилагчийг алдаршуулж, тэдэнд үр хүүхэд, найз нөхөд, тухайн үед хамт ажиллаж басан тасаг хамт олных нь зүгээс хүндэтгэл үзүүлжээ.

Т. Одончимэг

 

 

Холбоотой мэдээ