Залуучуудыг улаан бурахны дархлаажуулалталд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 08:23:35

Увс аймагт 18-30 насны залуучууд 13 мянга 400 орчим байгаа бөгөөд эдгээр хүмүүсийг энэ сарын 11-нээс эхлэн 10 хоногийн хугацаатай улаан бурхан өвчний эсрэг дархлаажуулалтад хамруулж байна.

Энэ насны хүмүүс харъяа өрхийн эрүүл мэндийн төв болон сумын эрүүл мэндийн төвүүдээрээ дамжуулан үнэ төлбөргүйгээр нэмэлт дархлаажуулалтад хамрагдах боломжтой аж. Аймгийн Эрүүл мэндийн газраас алслагдсан цэгүүд, алтны илэрцтэй газруудад оршин сууж байгаа дээрх насны залуучуудыг дархлаажуулалтад хамруулахын тулд явуулын цэг ажиллуулж байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүд 19 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд улаан бурхнаар өвчилсөн хүмүүсийн 50 орчим хувийг нь 18-30 насны залуучууд эзлэж байгаа учраас эдгээр хүмүүсийг дархлаажуулах, өвчлөлийг таслах зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг ийнхүү эхлүүлсэн байна.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ