19 мянган хүнийг нэмэлт вакцинд хамруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ5 дугаар сарын 12-25-нд улс орон даяар зохион байгуулах улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтанд Төв аймгийн хэмжээнд 19 мянган хүнийг хамруулах юм.
Төв аймгийн Эрүүл мэндийн газраас Зуунмод суманд 5 сарын 10-нд зохион байгуулсан "Улаанбурханы эсрэг хамтдаа" сургалтанд аймаг, сумын өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, сувилагч зэрэг 70 гаруй хүнийг хамруулж, уг өвчний талаар мэдээлэл өгсөн юм.
Тухайлбал: Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, нэмэлт дархлаажуулалт явуулах аргачлал, вакцинжуулалтын үеийн эмчийн үзлэг гэх мэт сэдвээр лекц уншсан байна.Эрүүл мэндийн газрын НЭМТ-ийн дарга Л.Түмэндэмбэрэлийн ярьснаар 18-30 насны хүмүүсийг нэмэлт вакцинжуулалтад бүрэн хамруулахын тулд байнгын болон явуулын цэг ажиллуулна.
Байнгын цэг суурин газрынханд, явуулын цэг алслагдсан, сумын төвөөс зайдуу иргэдэд хүрч үйлчлэх юм байна.Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд улаанбурханы 431 тохиолдол бүртгэгдснээс 57 нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ.
Төв аймаг Ш.Шүрэнцэцэг