Өнгөрсөн сард 6241 эх амаржжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunzaya@montsame.mn
2016-05-14 15:55:56

Өнгөрсөн дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 6241 эх амаржжээ. Амаржсан эхийн тоо өмнөх оноос 516-аар, хүүхэд 528 буюу 7.8 хувиар буурсан хэмээн Улсын Бүртгэл, Статистикийн ерөнхий газраас мэдээлсэн.

Түүнчлэн оны эхний  дөрвөн сард нялхсын эндэгдэл 576 болж, өмнөх оны мөн үеэс 166 хүүхэд буюу 40.5 хувиар өссөн байна. Тодруулбал эхний дөрвөн сарын байдлаар 5 хүртэлх насандаа 665 хүүхэд эндсэн нь өмнөх оноос 39.7 хувиар өсөөд буй аж. Харин эялхсын эндэгдэл өнгөрсөн сард 149 болж, өмнөх оны мөн үеэс 60 хүүхэд буюу 67.4 хувиар, 5 хүртэлх насандаа 174 хүүхэд эндсэн гэсэн дүн мэдээ гарчээ.

Б.Заяа

Холбоотой мэдээ