АХБ малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-07-29 16:29:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан АХБ-ны суурин төлөөлөгч Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. 

ХАА-н салбар нь Монголын эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр, орлого нэмэгдүүлэх ирээдүйтэй салбар гэж үзэж байгаагаа ноён Павит Рамачандран онцлов. 

Засгийн газар ХАА-н салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хөдөө аж ахуйгаа эдийн засагжуулахад Засгийн газар анхаарал хандуулж байгаа. АХБ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлж ирснийг дурдлаа. Ирэх жилүүдэд орон нутгийн жижиг бизнесүүдийг дэмжих, уур амьсгалд тэсвэртэй мал аж ахуй, шинжлэх ухааны ололт амжилтыг малчдын амьдралд нэвтрүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар төлөвлөжээ.


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, АХБ-тай хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, цаашид аж үйлдвэрийн паркуудыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөө аж ахуйн түүхий эд бэлтгэн нийлүүлэх, хадгалалт хамгаалалтын системийг бүрдүүлэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ.

Холбоотой мэдээ