Армени гал зогсоох дэглэмийг 65 удаа зөрчсөн гэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАКУ.
/TASS/. Уулын
Карабах дахь зааглах шугам орчимд болон Арменитай залгаа хил дээрх армийн
байрлал руу 65 удаа гал нээсэн хэмээн Азербайжаны Батлан хамгаалахын яам
мэдэгджээ.
“Арменийн Зэвсэгт хүчний анги хэлтэс том калибрын пулемет, мэргэн
буудагчийн винтов, 60 мм-ын миномет ашиглан фронтын чиглэлүүд дээр гал зогсоох
дэглэмийг нэг өдрийн дотор 65 удаа зөрчлөө” хэмээн мэдэгдэлд дурдсан байна.
Тухайлбал, Арменийн Берд болон Чамбарак дүүргийн нутаг дэвсгэрээс Агдам,
Агбулаг, Мунжуглу, Заманлы суурин дахь Азербайжаны армийн байрлал руу гал нээсэн гэжээ.
Түүнчлэн Арменийн Зэвсэгт хүчний хяналтанд байдаг Уулын Карабахтай
зэргэлдээ орших суурин газруудын нутаг дэвсгэрээс Зэвсэгт хүчнийх нь байрлал руу гал нээсэн тухай Азербайжаны эрх баригчид мэдэгдсэн байна.
Харин Арменийн Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга
Шушан Степанян мэдэгдэхдээ, Армени Азербайжаны хил дээрх нөхцөл байдал лхагва
гаргийн шөнө харьцангуй тайван байсан гэжээ.