Аймгийн төв номын сан арга зүйн зөвлөгөө өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-07-30 12:34:52

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн төв номын сан “Covid-19” вирусний улмаас олон нийтэд үзүүлэх үйлчилгээ хязгаарлагдсан ч цахим хэлбэрээр уншигчдад үйлчилж, сумын номын санчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна. Баян-Агт сумын номын сангийн номын дахин үнэлгээ хийх, данс, программын шинэчлэлийг эхлүүлж мэргэжил арга зүйгээр зөвлөн тусалжээ.

-Номын сангийн үйлчилгээг цахимжуулах, данс бүртгэлийг сайжруулахад тус сумын Соёлын төвийн эрхлэгч Х.Гансүх, номын санч Д.Алимаа сэтгэл зүтгэл гарган ажиллаж байна. Орон нутгийн номын сангуудыг мэргэжил арга зүйгээр зөвлөн туслах ажлын хүрээнд сум, сургуулийн номын санчдын цахим групп нээж лавлагаа, номын сангийн анхан шатны бүртгэл хөтлөлтийг сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлыг Булган сумын Соёлын ордны номын сангийн анхан шатны бүртгэл хөтлөлт, ном зүйн бичилтийг шинэчлэх, автоматжуулахад мэргэжил арга зүйгээр зөвлөн тусалж эхэлсэн. Одоо орон нутгийн номын сангийн ажилтнуудад зөвлөн тусалж байна гэж аймгийн төв номын сангийн номын санч Т.Мөнгөнтуяа ярилаа.

Холбоотой мэдээ