“Ховд-Хонгио” уулын дугуйн тэмцээний шилдгүүд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-08-03 18:18:32

Ховд /МОНЦАМЭ/. “Ховд-Хонгио” уулын дугуйн тэмцээн 80 км зайд өрнөж, шилдэг баг, оролцогчдыг тодруулжээ. Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн "Монгол Алтай" дугуйн холбооноос санаачлан зохион байгуулжээ.

Энэ үеэр 4х20 км багийн буухиа болон эмэгтэйчүүдийн ганцаарчилсан 15 км зайн уралдааныг тус тус зохион байгуулсан. Үүнд нийт 32 тамирчин оролцжээ. Багийн буухиа уралдааны 25 хүртэлх насны ангилалд тэргүүн байрыг Увс аймгийн идэрчүүдийн шигшээ "Увсын шонхорууд" баг, дэд байрыг Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны "Шидэт хурд - 2" баг эзэлсэн байна. Харин 25-с дээш насны ангилалд тэргүүн байрыг ХААН Банкны "Хааны хурд" баг, дэд байрыг Багш нарын "ЕБС 3" баг, гуравдугаар байрыг  "Алтайн бүргэдүүд" баг тус тус эзэлсэн аж. 

Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд тэргүүн байрыг тамирчин Т.Баяртогтох, дэд байрыг тамирчин Р.Оюунжаргал, гуравдугаар байрыг тамирчин Н.Цэрэнчимэг нар тус тус эзэлжээ. Уг тэмцээнд оролцогчдын зүгээс иргэдийг дугуйн спортоор хичээллэж, эрүүл мэнддээ бодит хувь нэмэр оруулахыг уриалж байв.  

Холбоотой мэдээ