"Монгол Базальт" ХК хагас жилийн тайлангаа танилцууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-08-05 18:18:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Монгол Базальт" ХК-ийн энэ оны эхний хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайланг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Энхгэрэл үнэт цаасны компаниудын шинжээчид болон цахим сүлжээгээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.

Тайлант хугацаанд: Борлуулалтын орлого 1.45 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 333 сая төгрөг буюу 29.8 хувиар өссөн боловч ашгийн хэмжээ буурч 19.4 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлттэй байна.


Түүнчлэн, энэ онд дулаан солилцуурын зуухны угсралтын ажлыг дуусгаж, нэгдсэн камерын систем суурилуулжээ. Мөн амины орон сууцанд зориулсан М-50 маркын хямд чанартай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж эхэлснээс гадна ХАА-д зориулан усны хэрэглээг 80 хувь хэмнэн ургалтыг 22 хувь нэмэгдүүлдэг гидропоник хөрс үйлдвэрлэн 600 боодлыг нийлүүлсэн байна.

“Монгол Базальт” ХК-ийн 2020 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ