Хантайширын нуруу орчмын халиун бугыг судална

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-08-07 10:25:52

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Швейцарын хөгжлийн агентлаг болон "Алтайн халиун буга" ТББ хамтран Хантайширын нуруу орчмын халиун бугын судалгааг хийх гэж буй талаар мэдээллээ. 


Тодруулбал, наймдугаар сарын 5-ны өдөр Швейцарын хөгжлийн агентлаг, "Алтайн халиун буга" ТББ-ууд 2022 оны хоёрдугаар сар хүртэл хамтран ажиллах гэрээг үзэглэжээ. Энэ хугацаанд Говь-Алтай аймгийн Халиун сумын Хантайширын нуруунд халиун буга нутагшуулах төслийг хамтран хэрэгжүүлж, Хантайшир орчмын халиун бугын тооллого, мониторинг, судалгаа шинжилгээг хийх. Байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх гэх мэт олон талын ажлуудыг хэрэгжүүлэх ажээ. 

Хантайширын нуруунд халиун буга нутагшуулах ажлыг “Алтайн халиун буга” ТББ 2017 оноос эхлүүлж анх мөн ондоо болон  2018 онд тус бүр 10, энэ оны долоодугаар сарын таванд 21 илийг нутагшуулсан байна.


Холбоотой мэдээ