Улаанбаатарт 24-26 хэм дулаан

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-05-17 07:48:46

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бороо орно.

Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун зүгийн ихэнх нутаг, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 17-22 хэм, говийн бүс нутаг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 24-26 хэм дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 хэм дулаан, харьцангуй чийг 40 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Холбоотой мэдээ