ОШУСТ-д “Ховор агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nandintsetseg@montsame.gov.mn
2020-08-19 16:12:16
NandiaMontsame

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Ховор агшин” гэрэл зургийн уралдааны бүтээлүүдээр үзэсгэлэн нээжээ.


Тус уралдаанд Улаанбаатар хот, Орхон, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Красноярск хот, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, "Бидний цөөхөн монголчууд" төслийн мэргэжлийн гэрэл зурагчид болон сонирхогчид 100 гаруй бүтээл ирүүлсэний дотор Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтсоны 100 жилийн ой, хүмүүсийн аж амьдрал, хүрээлэн буй орчин, байгалийн торгон агшинг дүрсэлсэн бүтээлүүд зонхилж байна.


ОШУСТ-д болсон үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Россотрудничество агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, ОШУСТ-ийн захирал Амгалан Ринчинович Базархандаев: “Оросын шинжлэх ухаан, соёлын төвд анх удаа дэлгэж буй "Ховор агшин" гэрэл зургийн үзэсгэлэнг цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Уралдаанд ирүүлсэн зурагнуудын 90 гаруй хувь нь гар утсаар авсан зураг байсан нь манай уралдаан хүн бүрд нээлттэй гэдгийг харууллаа. Сайн зураг дарахад сайн камер бус сайн нүд чухал юм” хэмээн тэмдэглэв.


Г.Бямбалхагва






Холбоотой мэдээ