АНУ, Европыг Беларусьт эмх замбараагүй байдал дэгдээсэн хэмээн буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-22 10:18:53

МИНСК. /БелТА/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко улс оронд нь эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан хэрэгт АНУ болон Европыг буруутгажээ.


"АНУ энэ бүхнийг төлөвлөж, чиглүүлж байгаа бол европчууд үүн дээр нь тоглолт хийж байна. Варшавын ойролцоо тусгай төв байгуулагдсан. Бид хяналт тавьж, энэ төв ямар үйл ажиллагаа явуулж байгааг мэдэж байгаа. Дэргэд тайван бус байх үед танкууд хөдөлж, онгоцнууд нисэж эхэлбэл энэ нь зүгээр нэг тохиолдол биш юм" хэмээн тэрбээр хэлсэн байна. 

Түүнчлэн тэрбээр "Өрнөдийн орнууд Беларусийг Оросын эсрэг ашиглахыг оролдож байна. Энэ замбараагүй байдлыг тэд бидэнд бэлдэж өгчээ" хэмээн нэмж хэлжээ.

Холбоотой мэдээ