АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Оросод айлчилна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-08-22 11:33:38

ЛОНДОН. /Reuters/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн тэргүүн дэд дарга Стивен Бигэн Беларусь дахь нөхцөл байдлыг хэлэлцэхээр ойрын хугацаанд ОХУ, Литвад айлчлахыг зорьж байна.


Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр, Беларусьт хүч хэрэглэхийг зогсоох, тус улс дахь нөхцөл байдалд ОХУ хөндлөнгөөс оролцож буйг таслах нь энэхүү айлчлалын гол зорилго аж. "Бие дааж юмуу Беларусийн ерөнхийлөгчид нөлөө үзүүлэх замаар АНУ-ы засаг захиргаа Беларусь дахь нөхцөл байдалд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцуулахгүй байхыг оролдож байна" гэж тус эх сурвалж мэдээлжээ. 




Холбоотой мэдээ