Орон нутгийн 10 мянга орчим багш онлайн сургалтад хамрагдаж байна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-08-27 12:21:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багшийн мэргэжил дээүлүүлэх институс /БМДИ/-ээс 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэлийг хангах чиглэлээр COVID-19” цар тахлын үед багш нар теле хичээлийн зөвлөмжийг хэрхэн ашиглах талаар танхимын болон онлайн сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.

 

Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерүүдэд энэ сарын 20-нд, нийслэлийн 6 дүүргийн сургуулиудын 15 судлагдахууны багш нарт "Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй" сургалтыг 24-ний өдөр зохион байгуулсан юм. Харин өчигдрөөс БМДИ-ийн болон МУБИС-ийн Зайны сургалтын төвд БМДИ-ийн арга зүйчид 20 аймгийн СӨБ, ЕБС-ийн 15 судлагдахууны 11 778 багш нарт онлайн сургалтыг зохион байгуулж байна.

 

БМДИ-ийн албаны дарга Б.Намсрайдорж хэлэхдээ, Энэ оны есдүгээр сар бол өнгөрсөн жилийн теле хичээлийг бататгах сар юм. Орон нутгийн хэмжээнд нийт 10 мянга орчим багш нар хамрагдах төлөвтэй байна. Өчигдрийн байдлаар 4000 орчим багш, сургагч хамрагдсангэв.

Сургалтаар онцгой байдлын үеийн хичээл сургалтын зохион байгуулалт, теле хичээлийн бататгал зөвлөмжийг хэрэгжүүлэх арга зүй, оношлох үнэлгээ, Теле ба бататгал хичээл зохион байгуулах арга зүй зэрэг чиглэлээр сургалт, зөвлөгөө мэдээлэл өгч буй юм.

 

Г.Бямбалхагва


Холбоотой мэдээ