Тавдугаар сарын 18-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-05-18 08:56:07

09.00 цагт Удирдлагын академид “Монгол Улс сонгуулийн жилд” эрдэм шинжилгээний бага хурал болно.

10.00 цагт ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газар, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль хамтран Цахилгаан соронзонгийн лабораторид шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол МУИС-ын 3 байрны 217 тоотод болно.

10.30 цагт Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн их дүйчэн өдрийн хүндэтгэлийн үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүлэх талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт НЗДТГ-ын А танхимд Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нам, эвслээс нэр дэвшигчдийг танилцуулна.

11.00 цагт Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд Дэлхийн музейн өдөрт зориулан “Данжуурын гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

11.00 цагт Мишээл Экспо төвд "ICT-EXPO 2016" үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт Улаанбаатар хотын музейн 60 жилийн ой, Олон Улсын музейн өдөрт зориулан “Социалист Улаанбаатар” сэдэвт музейн сан хөмрөгийн сэдэвчилсэн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.00 цагт СЕХ-нд сэтгүүлчдэд зориулж Сонгуулийн хуулийн талаар сургалт хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Барин ламын намтар бүтээл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болон Барин ламын 4 дүгээр дүрд Бат-Оршил өргөх талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт МҮЭХ-ны байранд Засгийн газарт төсвийн тодотгол хийж, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.

12.30 цагт “Авто тээврийн үндэсний төв”-д Түрээсийн орон сууцны түлхүүр гардуулах арга хэмжээ болно.

Төрийн ордонд

09.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

10.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их эзэн Чингис хаан танхим”-д Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдана.

15.00 цагт “В” танхимд Төсвийн байнгын хорооны хуралдана.

Холбоотой мэдээ