Сэвлэг үргээх болон үс буюу засуулбал эд, мал арвидна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-09-01 07:20:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 9 дүгээр сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Тооно одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 6 цаг 11 минутад мандан, 19 цаг 34 минутад жаргана.

Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Сэвлэг үргээх болон үс буюу засуулбал эд, мал арвидна. 

Холбоотой мэдээ