Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
boloroo8136@gmail.com
2020-09-04 07:23:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр Алтайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар усархаг бороо орно.

2020 оны 9 дүгээр сарын 4-ний 8-20 ц­аг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо орно. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Халх голын сав газраар 13-18 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 19-24 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 22-27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 19-21 хэм дулаан байна.

Холбоотой мэдээ