Японы шинэ Ерөнхий сайдаар Сүга Ёшихидэг тохирно гэж олон нийт үзэж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2020-09-09 17:13:42

ТОКИО. /Kyodo/. Японы дараагийн Ерөнхий сайдын албан тушаалд Сайд нарын танхимын дарга Сүга Ёшихидэг тохирно гэж олон нийт үзэж буйг “Kyodo” агентлагийн явуулсан судалгааны дүн харуулжээ. Өмнө нь явуулсан санал асуулгуудад Батлан хамгаалахын сайд Ишиба Шигэрү тэргүүлж байсан юм.


Ирэх долоо хоногт болох эрх баригч Либерал Ардчилсан намын даргын сонгуульд намынхаа хууль тогтоогчдын дийлэнхийн дэмжлэгийг хэдийн аваад буй Сүга Ёшихидэд судалгаанд оролцогчдын 50.2 хувь нь саналаа өгсөн бол түүний араас Абэ Шинзогийн засаг захиргааг шүүмжлэгч цөөн хүмүүсийн нэг Ишиба Шигэрү 30.9 хувийн саналаар бичигдсэн байна.


Энэ долоо хоногийн мягмар гаргаас хоёр хоногийн хугацаанд явуулсан судалгааны дүнгээс үзэхэд, гурав дахь нэр дэвшигч болох Либерал Ардчилсан намын бодлогын асуудал хариуцсан дарга Кишида Фүмио 8 хувийн санал авчээ.

Холбоотой мэдээ