“COVID-19"-ийн нөхцөл байдлыг даван туулахад 7000 өрхөд тусална

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-09-10 11:26:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын “Гүүд Нэйборс” болон “Ногоон Ази” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран “COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлыг даван туулахад дэмжлэг үзүүлэх” төслийг нийслэлийн Багануур, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Налайх дүүрэгт хэрэгжүүлж байна.

БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй дээрх төсөлд дүүргүүдийн 7000 нэн ядуу эмзэг бүлэг хамрагдаж тэдэнд эрүүл мэнд болон амьжиргааг дээшлүүлэхэд 8 төрлийн үйлчилгээг үзүүлэх юм. Тэдгээр өрхийн судалгааг дүүрэг, хороодоор дамжуулан сонгон авч шаардлагад нийцсэн эсэхэд мониторинг хийлээ.


Төслийн хүрээнд эхний ээлжинд “Манай гэр бүл” хөгжлийн хөтөлбөрөөр хороодын нийгмийн ажилтнуудыг арга зүйгээр хангах сургалт зохион байгуулж байна. Энд 7 дүүргийн нийт 144 хорооны нийгмийн ажилтнууд хамрагдаж байна. Хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх аргазүйн сургалт 9 дүгээр сарын 9-11-нд “Холидэй Инн” зочид буудалд болж байна.


Холбоотой мэдээ